Quietwater - Шинэ бичлэгүүд http://quietwater.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 16 Nov 2009 18:26:44 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Зүрхгүй болмоор...]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=302909 Зүрхээ сийчсээр л...

Хэсэг бусаг эрээн цоохор, цаг зуурын, шоовдор алаг шохоорхол дурлалаар зүрхээ сийчсээр өөрийгөө зовоож дуусах нь... Ангийн хөвгүүний хөөрхөн нүд таалагддаг болсон тэр л цагаас хойш өнөөг хүртэл дурлалаар сийчүүлсэн миний зүрх.

Хамгийн сүүлийн 5 жилээ харин нэг л хүнд зориулаад дурлаад л шатаад л дуусахгүй залуу нас юм шиг үрээд л ...

Зүрхгүй болмоор, чамайг дурлуулж харин өөрөө зүрхгүй амьдармаар...

Чамд хайртай мөртлөө чамайг ирэхгүй удах тусам би зүрхээ цоохорлож сатаардаг...

Надад ирэх өдрийг чинь хуруу даран тоолдог байсан миний зүрх хуучирчих вий? Би чамд хайртай шүү. Зүрх минь шивнэв... Би чамайг хэр удаан хүлээх вэ? Надад тодорхой тоо хэл, би зүрхэндээ хэлий.

]]>
Mon, 16 Nov 2009 18:26:44 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=302909
<![CDATA[Өвөл]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=302740 Хүв хүйтэн, цав цагаан...

Миний сэтгэлийн наран хүртэл илчээ нууж өвлөөс зугтаад зүрхний гүн рүү шигдэж нүүрээ нуусан байгаа. Зүүд хүртэл даараад хайрыг авчирахаа больсон...

Хаашаа л харна цагаан цас, жихүүн салхи...

Би даараад байна, сэтгэлийг минь харин чи зүрхэндээ дулаацуулж яваарай хайр.

Чамдаа би хайртай

 

]]>
Mon, 16 Nov 2009 14:53:13 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=302740
<![CDATA[Уянгагүй, нууцгүй, нулимсгүй...]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=302729

Уянга надаас урваж

Учрал зүрхнээс холдож

Нулимсны үнэр мартагдаж

Нууцхан цэнгэл үргэсэн

Үүрээр сэрэхэд

Өвөл болсон байлаа...

Намайг хайрладаг хайр чинь

Нараа жаргаасан байсан...

]]>
Mon, 16 Nov 2009 14:25:05 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=302729
<![CDATA["Fuck you"]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=300985 Миний төлсөн татварын мөнгөөр барьсан зам дээгүүр, миний төлсөн татварын мөнгөөр гэрэлтүүлсэн гудамжаар давхиж миний төлсөн мөнгөөр түлшээ дүүргэж яваагаа мэдэхгүй ямаан омогтой шуналт нүгэлт хүн хар таксичин би чамд хэлэх өөр үг алга.

 

"Fuck you"

]]>
Sat, 14 Nov 2009 13:43:06 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=300985
<![CDATA[Хаячихлаа]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=283235 Баяртай Найз минь. Би чамд яг одоо үүрд баяртай гэж хэлж байгаадаа итгэлтэй биш байна. Үүнийг цаг хугацаа л харуулна. Чамтай хамт өнгөрүүлсэн энэ хэдэн жилүүдийгээ би ингээд хөсөр хаяж байгаадаа харин нэг их гутрахгүй байгаад л надад өөрийгөө үерхэлдээ үнэнч бус хүн юм гэж сануулаад байх шиг.

Анх чамтай танилцахад чи миний нөхрийн дотны найз байсан. Та хоёр ихэнхдээ л оровч гарач салахгүй, би бас хааяа та хоёртой нийлж гүйдэг байлаа. Харин нөхөр маань салаад явсны дараа яагаад ч юм чи түүнтэй хамт миний амьдралаас арчигдаж алга бололгүй надтай хамт үлдсэн.

Манай гэрийнхэн чамд туйлын дургүй байсан учраас би яах аргагүй өөрсдийнхөө үерхэлийг тэднээс нуух шаардлагатай болсон. Гэхдээ л хааяа гэнэ алдаад хамт яваад харагдчихдаг тэгэх тоолонд тэд маань намайг загнадаг байлаа. Харин би өөринхөө толгой, тэр тусмаа чамайг хүссэн дур тачаалаа дарж дийлэхгүй тиймдээ ч чамтай л уулзах гэж гарч гүйдэг байлаа.

Харин манай сайн найз охидуудад чи таалагддаг байлаа. Үнээн. энэ бол үнэн. Тэд чамд дуртай байсан.

Сүүлдээ би чамгүй амьдарч чадахаа больсон. Өглөө босоход би чамайг хүсэж сэрдэг, кофе уухдаа ч чамайг миний дэргэд байгаасай гэж мөрөөддөг, чамгүй бол би нэг л хоосон юм шиг санагдаж, чамтай л хамт байвал дээр санагдаж, хаа л явсан газар минь надтай байгаасай хэмээн мөрөөдөж, тэр зоргоороо дагуулаад л явдаг байлаа. би сүүлдээ ичиж айхаа больсон. Бүх найз маань мэддэг гэхдээ л би гэрийнхнээсээ нуусаар.

Гэтэл нэг л өдөр би чамаас залхчихлаа. Буй бүхэн минь чичирч би чамайг хүсдэг байснаа би одоо мартчихжээ. Надад чамайг гэх ямар хүсэл тачаал байхгүй болж, чи миний хувьд юу ч биш болсон. Гэхдээ л чи миний амьдралд өчнөөн удаан байсан. Магадгүй хаягдах цаг чинь ирээ биз.

Дахиж намайг харж битгий инээмсэглээрэй. Миний амьдралаас үүрд яв. Чамгүй байхдаа би өөртөө хайртай байх юм.

]]>
Mon, 26 Oct 2009 14:13:30 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=283235
<![CDATA[Айлын аав]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=281332 Хүнийг ганц хараад л хайртай эсвэл харагдаал таалагддаг гэж байдаг л юм байх даа. Хэн бэ гэдгийг мэдээгүй, зүрх рүү нь өнгийж хараагүй, сэтгэлийг нь тандаж үзээгүй, гунихаараа яадгийг нь мэдэхгүй, жаргахаараа яаж инээдгийг нь төсөөлөх ч үгүй байж хүнд хайртай болж болох уу?

Болдог л гэж хэлнэ хүмүүс, тэрийг би мэдэж байна. Анхны харцаараа дурладаг гэдэг.

Гэхдээ айлын аав хүнд дурлаж болно гэж үү? Сайхан үг хэлж, гадаа нь сахин сууж, гэрийнхнээсээ нуугдаж утсаар ярих хэрэггүй ээ. Эхнэрээ ажлаас нь авч хүргэж өгчихөөд буцаад яарах хэрэггүй, гэртээ орж тухтайхан суугаад, эхнэрийнхээ хоолоо хийхэд нь тусалж чадахгүй бол зурагтаа үзээд хүлээгээд сууж бай. Гутлаа тайлж орхисон шигээ өөр хүнийг хүссэн бодлоо босгон дээрээ гээчихээд гэртээ харь, хүүхдээ эрхлүүл.

Өглөө ажилдаа ирчихээд яаран утсаа шүүрч нялуун үгээр битгий бул, кофе найруулж аваад нет хэсэж мэдээгээ унш эсвэл шуурхайдаа хоцролгүй ор.

Үдийн цайгаар эхнэртээ ажлын уулзалттай гэж худлаа хэлчихээд хотын хөдөлгөөнд бөглөрөн бөглөрөн битгий болзоонд гүй. Түүний оронд эхнэрийнхээ гараа гаргаж бэлдэж өгсөн хавчуургатай талхаа идчихээд хэмнэсэн мөнгөнийхөө 6 хуваасны нэгээр нь эхнэртээ жижигхээн бэлэг аваад харь.

Орой үдэш тэр найз минь дуудаад гэж гаралгүй, эхнэрийнхээ ядарсан хөлийг нь өвөр дээрээ авч барьж өгөнгөө өдөржингөө хийсэн зүйлийг нь ганц удаа ч болов сонс, хөгжилтэй түүхээ ярьж инээлгэ, түүнийхээ нүднээс хайрыг нь мэдэр.

Гэртээ харь даа айлын аав аа. Чиний утсан дээр эхнэрийн чинь утас "Миний охин" гэж хадгалаатай байдгийг би мэднэ...

 

]]>
Fri, 23 Oct 2009 15:16:50 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=281332
<![CDATA[Говь]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=275422

Говь гэмээнэ говь билээ. Сайхан нутаг шүү.

 

]]>
Tue, 13 Oct 2009 08:13:19 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=275422
<![CDATA[Яагаад заавал даргын хамаатан гэж]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=271856 Яагаад заавал даргын хамаатан хүнийг албан тушаалд авдаг эсвэл дээш нь дэвшүүлдэг, яагаад хамаатангүй мөртлөө нүдэн дээр нь ажил хийгээд яваа хүмүүсийг доош дараад байдаг юм?

Хүн гэдэг хэзээ ч нэг л байрандаа байгаад, нэг л зүйлийг өдөр бүхэн хийгээд 25 жил ажиллахыг хүсэхгүй. Хүсэл мөрөөдлийнхөө албан тушаалд очсон нэгэн хэмийн зүйл хийгээд байвал уйдна. Миний л хувьд лав тийм. Би одоогийнхоо ажилд дуртай. Хамт олондоо ч хайртай, тйим ч учраас жижиг сажиг мөртлөө үстэй толгой өрвийлгөсөн асуудлыг аятайхан тойроод эерэг талаас нь бодоод тойроод гарчихдаг. Эсвэл хамт олонтойгоо инээгээд өнгөрөөчихдөг юм.

харин сүүлийн хэдэн сарын турш яригдсан нэг асуудлыг хэн нэгэн үгүй хийх гээд муурын хумсаа нуучаад хажуухан талд инээд алдаад зогсож байсныг анзаарсангүй өнгөрч. Маш ихээр сэтгэлээр унасан өчигдөр би. Гэхдээ эцсийг нь хүртэл явнаа. Асуудал үүсгэнэ. Яагаад ингэдэгийг асууна. Монголчууд монголчуудаа дэмжихгүй байж монголчууд өөр хоорондоо ойлголцсонгүй гэж ярих ямар хэрэг байна.

Бусад нь дэмжээд дээш нь өргөөд байхад яагаад миний Монголын сайхан хүмүүс намайг доош дараад байгааг л ойлгохгүй гомдсон.

Сэтгэл гонсгор байна өө.

Дарга ахгүй нь миний буруу биш ш дээ.

 

]]>
Wed, 07 Oct 2009 10:17:34 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=271856
<![CDATA[***]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=265747 Уруулын чинь хээтэй сэтгэл минь намайг зовоож

Учралын чинь нэхээстэй зүрх минь өвдөж уйлна

Дурлалын чинь хаягтай инээмсэглэл бүдгэрч одоход

Дууны чинь шуранхайтай зүүд эзгүйрч үлдэнэ.

Гуниг туучиж зүрх нулимсанд нороход

Гүрэн дамнуулж чамайг би санадаг

Буцаалаа гэсэн үгээ өөртөө залгиж амжаагүй ч

Буцаад ир дээ гэж гуйвал чи минь яах бол?

]]>
Tue, 22 Sep 2009 16:29:46 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=265747
<![CDATA[Би зүрхэндээ нууцхан гуйлаа]]> http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=264139 Би зүрхэндээ нууцхан гуйлаа

Буцаад ирнээ гэж өөртөө шивнэлээ

Би дандаа чамтай хамт байхыг хүснэ

Үргэлж хамтдаа, үүрд би чамтай.

Худлаа л юм дөө. Дахиж хайрын дуу сонсохгүй ээ. Дахиж хайраар амьсгалахгүй.

Зүрхээ цоожилж далд хийчихээд, орчлонг хоёрхон өнгөөр харж явнаа.

]]>
Sun, 20 Sep 2009 12:16:36 +0800 http://quietwater.blog.banjig.net/post.php?post_id=264139