Хаячихлаа

Баяртай Найз минь. Би чамд яг одоо үүрд баяртай гэж хэлж байгаадаа итгэлтэй биш байна. Үүнийг цаг хугацаа л харуулна. Чамтай хамт өнгөрүүлсэн энэ хэдэн жилүүдийгээ би ингээд хөсөр хаяж байгаадаа харин нэг их гутрахгүй байгаад л надад өөрийгөө үерхэлдээ үнэнч бус хүн юм гэж сануулаад байх шиг.

Анх чамтай танилцахад чи миний нөхрийн дотны найз байсан. Та хоёр ихэнхдээ л оровч гарач салахгүй, би бас хааяа та хоёртой нийлж гүйдэг байлаа. Харин нөхөр маань салаад явсны дараа яагаад ч юм чи түүнтэй хамт миний амьдралаас арчигдаж алга бололгүй надтай хамт үлдсэн.

Манай гэрийнхэн чамд туйлын дургүй байсан учраас би яах аргагүй өөрсдийнхөө үерхэлийг тэднээс нуух шаардлагатай болсон. Гэхдээ л хааяа гэнэ алдаад хамт яваад харагдчихдаг тэгэх тоолонд тэд маань намайг загнадаг байлаа. Харин би өөринхөө толгой, тэр тусмаа чамайг хүссэн дур тачаалаа дарж дийлэхгүй тиймдээ ч чамтай л уулзах гэж гарч гүйдэг байлаа.

Харин манай сайн найз охидуудад чи таалагддаг байлаа. Үнээн. энэ бол үнэн. Тэд чамд дуртай байсан.

Сүүлдээ би чамгүй амьдарч чадахаа больсон. Өглөө босоход би чамайг хүсэж сэрдэг, кофе уухдаа ч чамайг миний дэргэд байгаасай гэж мөрөөддөг, чамгүй бол би нэг л хоосон юм шиг санагдаж, чамтай л хамт байвал дээр санагдаж, хаа л явсан газар минь надтай байгаасай хэмээн мөрөөдөж, тэр зоргоороо дагуулаад л явдаг байлаа. би сүүлдээ ичиж айхаа больсон. Бүх найз маань мэддэг гэхдээ л би гэрийнхнээсээ нуусаар.

Гэтэл нэг л өдөр би чамаас залхчихлаа. Буй бүхэн минь чичирч би чамайг хүсдэг байснаа би одоо мартчихжээ. Надад чамайг гэх ямар хүсэл тачаал байхгүй болж, чи миний хувьд юу ч биш болсон. Гэхдээ л чи миний амьдралд өчнөөн удаан байсан. Магадгүй хаягдах цаг чинь ирээ биз.

Дахиж намайг харж битгий инээмсэглээрэй. Миний амьдралаас үүрд яв. Чамгүй байхдаа би өөртөө хайртай байх юм.

Сэтгэгдэлүүд:

1. Гүзээ өвгөн | 2009-10-26 14:28:39
тамхиа гэж хая хая
2. Сарнайха | 2009-10-26 14:29:03
нөхрийн чэн нөөтбүүк юм болуул гэж ойлголоо
3. Quietwater | 2009-10-26 14:32:06
Ээ нусаа наамараа: Юун амархан таачдийм пээ.
Сарнайх: Гүү хайр. Энчаа нэг хүн зөв амьдраад гачийм болжээн.
4. lover_girl | 2009-10-26 14:32:16
маш сайн байна тамхи тамруу таныг илгээнэ
5. Quietwater | 2009-10-26 14:33:45
хэхэхэхэ, Ловероо. Наад үгий чэн мэдсээрээж л шунаадээсий.
6. Сарнайха | 2009-10-26 14:35:35
өө зус тамхи бсымөө хэхэ, за амжилт, бас л том тэвчээр шаардна шүү дээ базарваань
чи чаднаа чадна чадийшд хайр
7. Quietwater | 2009-10-26 14:36:40
Сарнайха: Хайримнээ хайр нь харин шаднаааааа гээл суужээн. Өөрийгөө сайхан үнэртжаа гэдэгтээ итгэлтэй байх чэн ямар сайхийн.
8. Наргил | 2009-10-26 14:36:52
зөвшд хайр үнций
9. Quietwater | 2009-10-26 14:37:21
Үнций хайр. Хэп хээртөөө
10. medicalscience (зочин) | 2009-10-26 14:40:28
ehneesee zov zuil hiigeed ehellee...........daraagiinh ne hezee be
11. Сарнайха | 2009-10-26 14:46:10
хаха ханиндаа сайхан гэж боджийсийн чи мин жагсаалаас гарч зөв зам руугаан орлоо доо
за дэмжнээ дэмжнэ
12. Quietwater | 2009-10-26 14:46:32
Удкуу байхаа Медикал. Юу байна. Хэзээ иркээдээн?
13. Quietwater | 2009-10-26 14:48:48
Хэхэхэхэ, Сарнайха: Манай ажлынхан чи битгий тэгж эвдрээрэй л гээд байгаа.
14. medicalscience (зочин) | 2009-10-26 15:00:57
udahgui ochloo sh dee, bid 2 zorchih yum bish biz dee, chi yu bolj baina. hehe, namaig huleen avah beltgel hangagdsan uu hehe
15. Quietwater | 2009-10-26 15:06:40
Хангагдсан. Ирэнгүүтээ утасдаал. Би хап гээл давхиад очно.
16. Nini | 2009-10-26 16:40:47
Өөөөө баяр хүргиииййй үнций. Чаднооо чадыыыышшшш.
Ааа тий Хап гээл давхиад очдог ч хүн шиккк бичсэн байхчуу ми охин чэн
17. Quietwater | 2009-10-26 16:43:04
Эж, нээрээ ви шадийшшшшш д тэээ. Шадхийм чэн. Эж одоо очоод гоё цай ууя төхүү? Энд хүйтрээд жаахан бүрзийгээд ирэхээрээ юм уу эсвэл өдрийн хоолонд прийшкий ирэхээр л таныхаа цайг санаад болохвиш
18. Nini | 2009-10-26 16:44:45
Ууу гүйгээд ирэх гүзээ байвал Чанаад өгөх сэтгэл байноооооо
19. Quietwater | 2009-10-26 16:48:00
Эж Гүзээн дээрээ гэвтчээд яаж гүйхийм пэээээ?
20. LuZa | 2009-10-26 16:52:31
Зөө бичас хөөрхөн найзаасаа салыдөөөөө
21. Баяраа | 2009-10-26 16:54:19
Архиа больо!
22. Quietwater | 2009-10-26 17:35:21
Луза: Амархийм билээ. Ааяа аягүй худлаа томорсон
Баяраа: Архийг истаа боликуу. Майр хайртайм чэн.
23. amor | 2009-10-26 17:36:35
хаха, тэснэ шүү тэвчинэ шүү!!
их л хүч ордог юм гэнэ лээ ш дээ, тэр салалтанд чинь..
хаяж амьдрах хорвоо чадий ш дээ..
24. Quietwater | 2009-10-26 18:02:46
Дийш дээ Тээ Амороо. Салж эгээрэх хорвоо. Гүү ингэхэд эгээрэх гэдэг чэн эргэж нийлэх гэсэн үг бишиз?
25. Вафль | 2009-10-27 11:32:57
ааая_ алга таший.
26. *САЙХАН САНАА* | 2009-10-27 12:26:51
тамхи сонин шүүү.. тэр хар утааг татах гэж юу г нь сонирхдог байн аа..
27. Sascha | 2009-10-27 12:36:56
eexexe, tamxi umuu? xaaya zugeer shd, bur tolgoigoo meduulchixgui bol. genet garsan xumuus genet butsaad bur gunzgii ordog gej bga, tegexeer garaxgui bsan n deer um shigee
28. Өвлийн өвөө anjigai | 2009-10-27 15:55:52
Гэцүү гэцүү шүү гэцүү.
29. Бөөсхөн... | 2009-10-27 16:00:17
залхалт гэдэг чинь их аятайхаан ...
30. yume | 2009-10-27 16:15:08
butsmaar ch yum shig....hetsuu bn
31. Жиргээ | 2009-10-27 17:20:00
kkk, neg yamar tonshuul genuu ternii muruur orj irlee

uu tamxi bsan yumuu!
32. ha ha ha (зочин) | 2009-10-27 17:28:23
yasan muuhai hun ve chi. hamag havitsan oirtsonoo hayad.
33. Mendee | 2009-11-06 09:20:37
hi yu bna. sain uu quitaa
za zob l alham hiisen bna.
salj chadnaa chi.

ergeed orchuul emgen boltoloo garahgui shuu chi.
ingehed chi neeree emgen bolhood heden jil dutuu bgaam?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

...