Чамайгаа алдмааргүй ч, явуулъя даа би...

Хэзээ ч хувирахгүй гэж, Хэзээ ч алдуурахгүй гэж чамд итгэсээр ирсэн хоногийн уртуудад чиний хайр миний гунигт зүрхийг нөхөж, чиний инээмсэглэл миний саарал сэтгэлийг гэрэлтүүлж ирсээн.

Урссан нулимс бүгдийг чи минь арчиж, чи миний сэтгэлийг аргадж хагацах аргагүй хайрласан бүтэн 5 жилийн туршид нүднээс чинь хайраа олж өөрийгөө жаргаадаг байсан.

Дэргэд чинь дандаа хамт байх ёсгүй юм бол би чиний сэтгэлийг аргамжиж суугаад яанам билээ. Надад ирнээ гэж, нэг л өдөр дандаа дэргэд минь байхаар хүрээд ирнээ гэж мөрөөдсөн миний сэтгэл гэнэн байгаагүй, чиний хайр ч хуурамч байсангүй.

 Надад хэн ч хэзээ ч дурлаж байгаагүйгээр дурлаж, намайг эрхлүүлж, сэтгэлийг минь шагнаж, намайг гээд хүрээд ирсэн чиний сэтгэл хөрч амжаагүй байхад чамайг явуулах болж байгаадаа би маш их харамсаж байна.

Миний сэтгэл уйлж байна.

Миний зүрх урсаж, гунигаа даахгүй цээж хөндүүрлэж, чинийх л гэдэгтээ хязгааргүй итгэсэн итгэл минь нулимсан дусал болж хоолой дээр торох...

Тэнгэрээс агуу хайрыг би амсах ёстой байгаад амссан ч тэрнээс агуу тэвчээрийг надаас шаардах энэ салаа замыг би яалтай. Битгий яваач гэж хэдий хэлээд гуйж уйлмаар ч яг л энэ салаа зам дээр зогсчихоод уйлж байгаа чинийхээ сэтгэлийг би яалтай.

Алдмааргүй байгаа ч аргамжиж чадахгүй тавилангийнхаа дэргэд би чамайгаа хүлээнээ.

Эргэж ирэх ч юм билүү. Эргэж ирвэл буцаад хэзээ ч битгий яваарай. Ирэхгүй бол битгий эргэж хараарай.

Сав саарал сэтгэлээс харууслын нулимс урсана.

 Санах эрхгүй чамайгаа зүүдэндээ дуудаж ханьсана.

Сүүдэр унаагүй байхад жаргах гэж битгий яар даа

Сүүмэн тавилангийн дэргэд л чамайгаа харуулдаж сууя даа...

Сэтгэгдэлүүд:

1. medicalscience | 2009-09-14 17:44:30
зүгээр хүлээ, юу ч бодож шаналахгүй зүгээр хүлээчих,
2. Nini | 2009-09-14 17:44:48
Яасан яасан гэнээээ яаж байгаан бээээээээээ
3. freestyle529 | 2009-09-14 17:55:48
Эргээд ирээсэй. Тэгээд таныг битгий уйлуулаасай.
4. bataa123 | 2009-09-14 17:56:08
зүрхрүү ёг хийтэл бичсэн бна
зориулсан хүн нь үүнийг бас уншаасай даа
5. enguun (зочин) | 2009-09-14 18:06:01
Чиний сэтгэл уужим болотой,сайхан санагдлаа найзаа.
6. erhtsas | 2009-09-14 18:16:53
Хэн хэндээ хайртай байж, хэн хэнээ орхин явахыг хэцүүг сэтгэл зүрхээрээ амссан болохоор чамд ямар байгааг ойлгож байна аа. Гэхдээ хэсэгхэн үеийг л тэсэж тэвчээд давчихвал аяндаа л сэтгэл чинь сэргээд ирнэ. Өөрийгөө завгүй байлгаарай бүсгүй минь.
7. ЗОРИГТ8 | 2009-09-14 18:23:46
Байнга ингэж уярч хайлж байдаг гэж юу байсан юмбэ...мяндас шиг, төмөр шиг хааяа байл даа...хэхэ
8. goodwoman | 2009-09-14 18:29:11
iiiiin iiiin iiin iiiiiiiiiiiiiiiiiin.
huchtei hairlajeeeeeee
.
zorigt-8
hooh tomor shig myandas shigeeee heheheh chi tiimuu
9. enguun (зочин) | 2009-09-14 18:29:14
харин тиймээ уншихаар энэ бичсэн хүн нь уйлаад л байгаа юм шиг.Хэрвээ уйлаад байгаа бол битгий уйл чамд явуулах шалтгаан байсан л байлгүй.Болохгүй юм чинь тэгээл болдоггүй ш дээ чи миний дүүтэй адилхан санагдлаа.Гаргасан шийдвэр чинь үнэхээр зөв гэж бодож байвал нэг байр суурин дээрээ л байгаарай .Эргэж буцаж гуйваж дайвбал чи өөрөө л байхгүй болно шүү /зовно шүү / чамд хайртай эгчийн хайраар .
10. enguun (зочин) | 2009-09-14 18:31:52
Чанга тэврий
11. Quietwater | 2009-09-14 18:37:34
Сэтгэл хов хоосон мөртлөө яагаад ийм хүнд байдийм бэ? Зүрх урсаад, ууршаад алга болчихсон, намайг хөглөдөг хайр надаас уянгалдаг үгс хаашаа ч юм алга болчихсон.
юу байна, нулимс л байна....
12. Оогий | 2009-09-14 18:50:09
бид 2 үнэхээр адилхан байгаа юм байна даа
13. enguun (зочин) | 2009-09-14 19:11:00
Би дахйд чанга тэврий битгий уйлалдаа
14. amor | 2009-09-14 19:21:56
2 биенээ холоос харж л явий даа, хайрлаж явий даа гэх гээд байгаа юмуу?

болохгүй шүү, үгүй шүү..
тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна гэдэг ш дэ.
15. Diams (зочин) | 2009-09-15 19:23:55
yavuulsan hunii hoinoos tuhain uedee haramsavch hojim bayarlah ch ue irdgiishuu tegheer enenees iluu hair irnee
16. Quietwater | 2009-09-16 13:52:58
Буцаад гүймээр байна. Таван жилийн өмнөх рүү. Анх л дурлаж байсан тэр хугацаа руугаа, дахиад өөр хүнд дурлахгүй юм шиг. Юу ч хэлсэн ухаалаг сонсдоол, юухнаар ч байсан хайрлаад л баймаар, нүд рүү нь харахаараа өөрийгөө мэдрээд л, Энэ л хүний төлөө үхтлээ амьдарнаа гэж мөрөөдөөл.
17. Н.БЭХЭРЭ | 2009-09-16 13:58:48
Аан ийм юм болсон юм бий. Энэ гунигт цаг хугацаа хамгийн сайн эмч дээ хө
18. bomberder | 2009-09-16 14:08:03
tsas hugatsaa ergeh bish uragshaa haraad zutgeerei ho
19. Quietwater | 2009-09-16 14:31:41
Чадахгүй нь ээ.Явуулж үл чаднам.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

...