Зүрхнээс урссан ч зүүдэнд л учрах хайр минь
Зүиргүй дурласан ч дэргэд минь жаргаагүй чи минь
Өглөө бүхэн сэтгэлд байх ч үнэр нь үгүйлэгдэх
Өөрөөсөө илүү хайрладаг ч холоо байх чи минь дээ.
Намарын салхи хацар илбэхэд би цагийн хурдныг мэдрэх ч
Надад л өгсөн гэгээн хайр чинь үргэлж нялхаараа байдаг.
Гуниг үнэртүүлж санасан нулимс урсах нь
Ганцхан чамаас хайр хүсч миний хайр мэлмэрдэгээ.
Хайр минь ирсээн. Дэргэдээс нь холдолгүй дагаж, өөрийнхөө тэврээс гаргалгүй хайрласаар өнгөрөөсөн хэдэн хоног сайхан байлаа.
Гэхдээ л үдэхэд унагасан нулимс, хагацахад уйлсан сэтгэл, явуулахад харамссан хайр, зүүрмэглэх төдийд ч санагдах дурсамж л надад үлдлээ.
Чамайг миний дэргэд дандаа байх өдрийг хүлээсээр сэтгэлд минь бус санчиганд минь хяруу унаж дууслаа.


Сэтгэгдэлүүд:
чиний өмнөөс шаналах юм хэхэ..
хайр гэж зүйлийг хүчилж болохгүй хойно явуул даа найз минь
Хяслангүй ээ биштий тэгээрэй.
удкуу ирнэ. уулзана уйлна.
Яаж Нини?
Амороо: шийдэл гаргахад ганц би үсчээд болохгүй байна.
Эрхэм цэцэг: хэхэ. явуулсаан. буцаж иртэл нь
Сэтгэгдэл үлдээх: