Эерэг амьдрах уу?

Аав өглөө аягатай цайгаа бариад ширээний ард сууна. Ажилдаа гарахад бэлэн болсон, хувцсаа өмсчихсөн, ажлын өмнөх хурлынхаа тухай бодон сууна. Жаахан охин нь зурсан зургаа гайхуулахаар аав руугаа хар хурдаараа гүйж ирээд, "ааваа аав, та миний зургийг хараач ийм гоё юм зурлаа" гэх зуураа аягатай цайг нь татаад өмд рүү нь асгачихлаа. Аав яасан байх нь уу?

Чанга дуугаар огцом зандран босч ирээд, хөөрхий охиноо загнаж, ширүүнээр түлхэн холдуулж лекц уншина. Ээж тэндээс гүйж ирээд, сэгсийсэн үстэй толгойгоо шидлэн уурлаж, охиноо өмөөрөн хэрүүл хийнэ.

Хэтэрхий их цагийг охин эхнэртэйгээ хэрэлдэж өнгөөрсний дүнд аав автобуснаасаа хожигдоно. Хурлаасаа ч хожигдоно. Даргадаа загнуулж, сануулга аваад, өдөржин уур цухлаар амьсгалж тэр өдөр чөтгөрийн өдөр болно.

 

Хүн амьдралд тохиолдох ёстой зүйлийг өөрчилж чадахгүй боловч үр дүнгийн 90%ийг өөрчилж чаддаг гэнэ.

Аав охины цай асгах үйлдлийг өөрчилж чадахгүй. Харин охиноо загналгүйгээр "Миний охин ямар гоё зураг зураа вэ? мундаг юм аа" хэмээн толгойг нь илээд, түргэхэн шиг өмдөө сольж өмсөөд ажилдаа амжиж очоод хурлаа явуулж, даргадаа магтуулаад, өдрийг сэтгэл хангалуун өнгөрөөж гэртээ ирэхэд сайхан зантай эхнэр нь сайхан хоолыг нь хийгээд хүлээж суух болно.

Сөрөг амьдарснаас эерэг амьдарсан нь дээр гэнэ. Ингэхийн тулд үйлдлийнхээ өмнө бодох л хэрэгтэй гэнэ дээ андууд минь. Би ч хэлчээд хийчээд боддог болохоор.... Гэхдээ хичээж байгаа.

Утгагүй зүйл гэж үгүй, утгагүй үйлдэл л гэж бий.

Сэтгэгдэлүүд:

1. Сарнайха | 2009-07-21 13:31:28
мундаг бээгий бн
2. Agai | 2009-07-21 13:48:27
яг үнэн
заавал өмд энэ тэр байхдаа яахуу дээ хи хи хи
хаагуур яваад байнаа
4. бялзуух (зочин) | 2009-07-21 14:50:15
Гоё бичсэн байна.

Бодол үг дагуулдаг, үг үйл дагуулдаг гэж сайхан үгийг санаж явахад бболно доо.

Хүүхэд цай асгачлаа гэхэд хажууд нь харж суугаа 2 хүн яаж бодсоноос дараагийн үр дагавар гардаг.

Охин минь түлэгдчээгүй өнгөрсөн нь яамай даа гэж бодсон ээж охиноо үнсэх, хайрлах үйлдэл хийнэ.

Харин ширээний бүтээлэг завааруулчлаа, салганасан хог вэ гэж бодсон эх хүүхдээ энэ бодлоосоо болоод хүүхдээ өөрийн мэдэлгүй цохиод л авна
5. Mendee | 2009-07-21 16:28:31
yu bna daa,
bi bol zagnahgui ajildaa yabj udriig saikhan unguruuleed oroi ireed heruulee tsag zabtaihan shig ehluulnee,
kkkkkk
6. maa (зочин) | 2009-07-21 16:33:51
oroi irj heruul hiih geheer chin erch heruul n martagdchihnaa hoo, teren shig hudlaa ym bhgui,hereld gj bgn bish shuu
7. *NICE LADY* | 2009-07-21 18:32:53
hicheegeed bgaarai hongor oo
8. Вафль | 2009-07-21 18:42:27
хайрлахгүй байхын аргагүй Хайтан даа.
9. Nini | 2009-07-24 22:25:11
Үнэээн үнэн даанч бодохийн зуургүй хэлчдэг хийчдэг энэ занг яахуу хэхэ
10. Юки | 2009-08-02 12:12:38
Охин хүүхэд хэрэг тарингуут л Охин үрээ хайрла гэдэг шүлэг явжээдэгээр програмчилцан толь байна... авах уу?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

...