Хүнийх...

Сэтгэл харанхуйлна... Зүгээр л ганцаараа байж уйлмаар ч түүний чихэнд нь гомдол бүхнээ уяж уйлж хашгичмаар...Гомдтол хэлсэн үгийг нь санан санан хорсож буцлан байх уур хилэнгээ уруулаа давуулж зүрхнийхээ уйг гаргаж чулуудмаар...

Хэлэхгүй л бол амрахгүй хорхой шиг жирвэгнэх хатуухан хэдэн үгс толгойд эргэлдэж яаж хэлбэл түүнийг, түүний сэтгэлийг илүү өвтгөх бол гэхээс...

Үл тоомсорлох түүний төрх намайг улам ихээр гомдоож, өөр охиныг дөнгөж саяхан тэвэрсэн гар энгэртээ зөрж, хүнийг үнссэн уруул нь урьд нь хэзээ ч харж байгаагүйгээр ярвайж, түүний нүдэнд би хэн ч биш болж, тэр намайг төвөгшөөсөн харцаар ширтэнэ...

Хичнээн уурлаж, уйлж хашгичиж байгаа ч миний зүрх хэлэхийн эрхгүйгээр өвдөж, би түүнийг тоглосон юм аа гээд үнсээсэй гэж хүснэ... тарчилна... урагдана...

Түүний хайраас ингээд л үлдчихвэл би уснаасаа гарсан загас шиг, хайраар дутаж, өдөр шөнийн заагт гундаж амьдарнаа гэдгээ мэддэг болохоор нулимс урсана...

Хорвоод байж болох хамгийн сайхан хайрыг, тэр жаргалыг надад мэдрүүлсэн болохоор чинь харамссандаа харамласандаа нулимс сэтгэлээс урссан гомдлыг авч мэлмэрнэ...

Сэрүүлэг дрррррррррррррррррррррррррррррр.....

Өө көх тэнгэр зүүд байж.....

Тийм байлгүй дээ, хайр луу утасдлаа... Шөнийн 2 цагт түүнийгээ сэрээж, дууг нь сонсчихоод зүүднээсээ айсан зүрхээ аргадчихаад бодлоо "Би чам руугаа очих цаг болжээ" гэж...

Сэтгэгдэлүүд:

1. carpediem | 2009-07-21 10:18:59
Ёо ёо айлаа ш дээ. Нөгөө хөөрхөнийг маань арай гэж бодлоо ш дээ. Тийм ээ. Түүн дээрээ яваад очоо.
2. Сарнайха | 2009-07-21 10:21:36
тэнхээгээрээ даллаал бсышд эртүүд уг нь
ирээгүймууу хайн
3. Quietwater | 2009-07-21 10:21:47
Тэгэхдээ айж байна. Зүүд биелдэг билүү?
4. Сарнайха | 2009-07-21 10:21:58
балай зүүд вэ тэрүүхэн хооронд ч гсн өвтгөөд авдаг
5. Quietwater | 2009-07-21 10:22:29
Ирээгүй ээ Сарнайх. Иркүү болохоор л зүүд хүртэл сэтгэлд дээрэлхээд
6. Nini | 2009-07-21 10:44:03
Чи мээн чи мээн нэг аяаар сонсчоорой. Бас л агуу хүн шүү дээ
7. erhtsas | 2009-07-21 12:50:53
Чиний царай, байгаа байдал нүдэнд харагдаад л эмзэгхэн амьтан одоо яанаа л гэж бодлоо ш дээ. Ашгүй харин зүүд байж.

Хайртай түүндээ хурдхаан дэгдээд оч хөөрхөн бүсгүй минь.
8. Quietwater | 2009-07-21 13:09:25
Нини: Дуулах гэхээр дуу гаркуувайна. Хөлсчиж. Хайрын дууг сонсож тайвширсан нулимстай өдөр байнөөөө.
Цасаа: Харин тэхээ, хонгороо. Үнэнгээсээ ингүүл би яахол гэж бодсон ээмээр санагдаад, хайрын зүрхнээс гарахгүй сэтгэлээс алдрахгүй гамшиг зүүдэлсэндээ өөрийгөө буруутгаал суужээн.
Удкуу очноо, тэскүү нь.
9. Жиргээ | 2009-08-08 10:04:19
meddeg yum bna, gux tenger minu
10. Quietwater | 2009-08-08 10:11:29
харин тэх гөх тэнгэр

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

...