Хөнгөн жаргал ч үлээхгүй, гунигийн саарал үүл манан татаж буусан сэтгэлээс минь зүрхэн жаахан наран минь санасан тэнгэрээс асгарсан хэтэрхий их нулимснаас ичсэндээ хайраа аваад нуугдчихсан.
Нүдэн жаахан нууранд инээмсэглэлийн шувууд чуулахаа больж буцаад, уруулан жаахан толгод дээр үнсэлт бууж мордоогүй удчихсан.
Сэтгэл минь чив чимээгүй дүнсийж, жаргалын төвөргөөнийг сонсох гэж чихээ дэлдийлгэн хүлээдэг. Чиний үлдээгээд явсан тэр сэтгэлийн тэнгэрт жаргалын наран, сэтгэлийн саран, баярын одод чуулахаа больж, чамайг л хүлээхдээ асгардаг санасан нулимсаар бороо зүсэрч, зун шиг дурлалтай сэтгэлд минь намар шиг шаналал үүл шиг нүүж ирээд буучихаж.
Намайг орхиод явсан өдрийн чинь сургийг алдчихаад, над руу ирэх хоногийн чинь тоонд төөрчихөөд, зүсээ алдаж, зүрхээ сэмэлж сууна. Наддаа ир дээ.


Сэтгэгдэлүүд:
Энийг чэн хайрд чэн хэлий шөөөөөөөөөөө сайхан мэдээрэй
Завсар зайгаараа энэний эсрэгийг орчуулаач охион.
Хэт элбэг жаргал дунд
Хэсэгхэн зовлон ч бас амттай шүү дээ.
Хайр чинь удахгүй л хүрээд ирнэ ээ. Уйлахгүй сайхан инээ, инээх царай чинь хайрыг чинь даллан дуудаад хурдан л ирнэ ш д.
Иж: Хэлээд өгшөөш.
Нахисан иж: Гүү тээд тэр чэн майр эротиким силээ ш д
чамайг баярлуулхаар ирнэ
чандалсан сэтгэлд чинь нар гийгүүлж ирнэ
чин зүрхний чинь үгийг сонсох гэж ирнэ
чихэнд чинь өөрөө шивнэх гэж ирнэ
сайн уу хө
Хөөе чи Quietwater-т хурдан ИР ДЭЭ!!!
Сайн сайханыг хүсэе ирэх байхөө цаа чинь
Нямка: Харин яалт чгүү нуугдцан. Даллаж өгсөн сэтгэлд чэн баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх: