Зүрхгүй болмоор...

Зүрхээ сийчсээр л...

Хэсэг бусаг эрээн цоохор, цаг зуурын, шоовдор алаг шохоорхол дурлалаар зүрхээ сийчсээр өөрийгөө зовоож дуусах нь... Ангийн хөвгүүний хөөрхөн нүд таалагддаг болсон тэр л цагаас хойш өнөөг хүртэл дурлалаар сийчүүлсэн миний зүрх.

Хамгийн сүүлийн 5 жилээ харин нэг л хүнд зориулаад дурлаад л шатаад л дуусахгүй залуу нас юм шиг үрээд л ...

Зүрхгүй болмоор, чамайг дурлуулж харин өөрөө зүрхгүй амьдармаар...

Чамд хайртай мөртлөө чамайг ирэхгүй удах тусам би зүрхээ цоохорлож сатаардаг...

Надад ирэх өдрийг чинь хуруу даран тоолдог байсан миний зүрх хуучирчих вий? Би чамд хайртай шүү. Зүрх минь шивнэв... Би чамайг хэр удаан хүлээх вэ? Надад тодорхой тоо хэл, би зүрхэндээ хэлий.

Өвөл

Хүв хүйтэн, цав цагаан...

Миний сэтгэлийн наран хүртэл илчээ нууж өвлөөс зугтаад зүрхний гүн рүү шигдэж нүүрээ нуусан байгаа. Зүүд хүртэл даараад хайрыг авчирахаа больсон...

Хаашаа л харна цагаан цас, жихүүн салхи...

Би даараад байна, сэтгэлийг минь харин чи зүрхэндээ дулаацуулж яваарай хайр.

Чамдаа би хайртай

 

Уянгагүй, нууцгүй, нулимсгүй...

Уянга надаас урваж

Учрал зүрхнээс холдож

Нулимсны үнэр мартагдаж

Нууцхан цэнгэл үргэсэн

Үүрээр сэрэхэд

Өвөл болсон байлаа...

Намайг хайрладаг хайр чинь

Нараа жаргаасан байсан...

"Fuck you"

Миний төлсөн татварын мөнгөөр барьсан зам дээгүүр, миний төлсөн татварын мөнгөөр гэрэлтүүлсэн гудамжаар давхиж миний төлсөн мөнгөөр түлшээ дүүргэж яваагаа мэдэхгүй ямаан омогтой шуналт нүгэлт хүн хар таксичин би чамд хэлэх өөр үг алга.

 

"Fuck you"

Хаячихлаа

Баяртай Найз минь. Би чамд яг одоо үүрд баяртай гэж хэлж байгаадаа итгэлтэй биш байна. Үүнийг цаг хугацаа л харуулна. Чамтай хамт өнгөрүүлсэн энэ хэдэн жилүүдийгээ би ингээд хөсөр хаяж байгаадаа харин нэг их гутрахгүй байгаад л надад өөрийгөө үерхэлдээ үнэнч бус хүн юм гэж сануулаад байх шиг.

Анх чамтай танилцахад чи миний нөхрийн дотны найз байсан. Та хоёр ихэнхдээ л оровч гарач салахгүй, би бас хааяа та хоёртой нийлж гүйдэг байлаа. Харин нөхөр маань салаад явсны дараа яагаад ч юм чи түүнтэй хамт миний амьдралаас арчигдаж алга бололгүй надтай хамт үлдсэн.

Манай гэрийнхэн чамд туйлын дургүй байсан учраас би яах аргагүй өөрсдийнхөө үерхэлийг тэднээс нуух шаардлагатай болсон. Гэхдээ л хааяа гэнэ алдаад хамт яваад харагдчихдаг тэгэх тоолонд тэд маань намайг загнадаг байлаа. Харин би өөринхөө толгой, тэр тусмаа чамайг хүссэн дур тачаалаа дарж дийлэхгүй тиймдээ ч чамтай л уулзах гэж гарч гүйдэг байлаа.

Харин манай сайн найз охидуудад чи таалагддаг байлаа. Үнээн. энэ бол үнэн. Тэд чамд дуртай байсан.

Сүүлдээ би чамгүй амьдарч чадахаа больсон. Өглөө босоход би чамайг хүсэж сэрдэг, кофе уухдаа ч чамайг миний дэргэд байгаасай гэж мөрөөддөг, чамгүй бол би нэг л хоосон юм шиг санагдаж, чамтай л хамт байвал дээр санагдаж, хаа л явсан газар минь надтай байгаасай хэмээн мөрөөдөж, тэр зоргоороо дагуулаад л явдаг байлаа. би сүүлдээ ичиж айхаа больсон. Бүх найз маань мэддэг гэхдээ л би гэрийнхнээсээ нуусаар.

Гэтэл нэг л өдөр би чамаас залхчихлаа. Буй бүхэн минь чичирч би чамайг хүсдэг байснаа би одоо мартчихжээ. Надад чамайг гэх ямар хүсэл тачаал байхгүй болж, чи миний хувьд юу ч биш болсон. Гэхдээ л чи миний амьдралд өчнөөн удаан байсан. Магадгүй хаягдах цаг чинь ирээ биз.

Дахиж намайг харж битгий инээмсэглээрэй. Миний амьдралаас үүрд яв. Чамгүй байхдаа би өөртөө хайртай байх юм.

Айлын аав

Хүнийг ганц хараад л хайртай эсвэл харагдаал таалагддаг гэж байдаг л юм байх даа. Хэн бэ гэдгийг мэдээгүй, зүрх рүү нь өнгийж хараагүй, сэтгэлийг нь тандаж үзээгүй, гунихаараа яадгийг нь мэдэхгүй, жаргахаараа яаж инээдгийг нь төсөөлөх ч үгүй байж хүнд хайртай болж болох уу?

Болдог л гэж хэлнэ хүмүүс, тэрийг би мэдэж байна. Анхны харцаараа дурладаг гэдэг.

Гэхдээ айлын аав хүнд дурлаж болно гэж үү? Сайхан үг хэлж, гадаа нь сахин сууж, гэрийнхнээсээ нуугдаж утсаар ярих хэрэггүй ээ. Эхнэрээ ажлаас нь авч хүргэж өгчихөөд буцаад яарах хэрэггүй, гэртээ орж тухтайхан суугаад, эхнэрийнхээ хоолоо хийхэд нь тусалж чадахгүй бол зурагтаа үзээд хүлээгээд сууж бай. Гутлаа тайлж орхисон шигээ өөр хүнийг хүссэн бодлоо босгон дээрээ гээчихээд гэртээ харь, хүүхдээ эрхлүүл.

Өглөө ажилдаа ирчихээд яаран утсаа шүүрч нялуун үгээр битгий бул, кофе найруулж аваад нет хэсэж мэдээгээ унш эсвэл шуурхайдаа хоцролгүй ор.

Үдийн цайгаар эхнэртээ ажлын уулзалттай гэж худлаа хэлчихээд хотын хөдөлгөөнд бөглөрөн бөглөрөн битгий болзоонд гүй. Түүний оронд эхнэрийнхээ гараа гаргаж бэлдэж өгсөн хавчуургатай талхаа идчихээд хэмнэсэн мөнгөнийхөө 6 хуваасны нэгээр нь эхнэртээ жижигхээн бэлэг аваад харь.

Орой үдэш тэр найз минь дуудаад гэж гаралгүй, эхнэрийнхээ ядарсан хөлийг нь өвөр дээрээ авч барьж өгөнгөө өдөржингөө хийсэн зүйлийг нь ганц удаа ч болов сонс, хөгжилтэй түүхээ ярьж инээлгэ, түүнийхээ нүднээс хайрыг нь мэдэр.

Гэртээ харь даа айлын аав аа. Чиний утсан дээр эхнэрийн чинь утас "Миний охин" гэж хадгалаатай байдгийг би мэднэ...

 

Говь

Говь гэмээнэ говь билээ. Сайхан нутаг шүү.

 

Яагаад заавал даргын хамаатан гэж

Яагаад заавал даргын хамаатан хүнийг албан тушаалд авдаг эсвэл дээш нь дэвшүүлдэг, яагаад хамаатангүй мөртлөө нүдэн дээр нь ажил хийгээд яваа хүмүүсийг доош дараад байдаг юм?

Хүн гэдэг хэзээ ч нэг л байрандаа байгаад, нэг л зүйлийг өдөр бүхэн хийгээд 25 жил ажиллахыг хүсэхгүй. Хүсэл мөрөөдлийнхөө албан тушаалд очсон нэгэн хэмийн зүйл хийгээд байвал уйдна. Миний л хувьд лав тийм. Би одоогийнхоо ажилд дуртай. Хамт олондоо ч хайртай, тйим ч учраас жижиг сажиг мөртлөө үстэй толгой өрвийлгөсөн асуудлыг аятайхан тойроод эерэг талаас нь бодоод тойроод гарчихдаг. Эсвэл хамт олонтойгоо инээгээд өнгөрөөчихдөг юм.

харин сүүлийн хэдэн сарын турш яригдсан нэг асуудлыг хэн нэгэн үгүй хийх гээд муурын хумсаа нуучаад хажуухан талд инээд алдаад зогсож байсныг анзаарсангүй өнгөрч. Маш ихээр сэтгэлээр унасан өчигдөр би. Гэхдээ эцсийг нь хүртэл явнаа. Асуудал үүсгэнэ. Яагаад ингэдэгийг асууна. Монголчууд монголчуудаа дэмжихгүй байж монголчууд өөр хоорондоо ойлголцсонгүй гэж ярих ямар хэрэг байна.

Бусад нь дэмжээд дээш нь өргөөд байхад яагаад миний Монголын сайхан хүмүүс намайг доош дараад байгааг л ойлгохгүй гомдсон.

Сэтгэл гонсгор байна өө.

Дарга ахгүй нь миний буруу биш ш дээ.

 

***

Уруулын чинь хээтэй сэтгэл минь намайг зовоож

Учралын чинь нэхээстэй зүрх минь өвдөж уйлна

Дурлалын чинь хаягтай инээмсэглэл бүдгэрч одоход

Дууны чинь шуранхайтай зүүд эзгүйрч үлдэнэ.

Гуниг туучиж зүрх нулимсанд нороход

Гүрэн дамнуулж чамайг би санадаг

Буцаалаа гэсэн үгээ өөртөө залгиж амжаагүй ч

Буцаад ир дээ гэж гуйвал чи минь яах бол?

Би зүрхэндээ нууцхан гуйлаа

Би зүрхэндээ нууцхан гуйлаа

Буцаад ирнээ гэж өөртөө шивнэлээ

Би дандаа чамтай хамт байхыг хүснэ

Үргэлж хамтдаа, үүрд би чамтай.

Худлаа л юм дөө. Дахиж хайрын дуу сонсохгүй ээ. Дахиж хайраар амьсгалахгүй.

Зүрхээ цоожилж далд хийчихээд, орчлонг хоёрхон өнгөөр харж явнаа.

Дэнгийн эрвээхэй

Дэнгийн эрвээхэй...

Их гэрэл рүү шунан тэмүүлж өөрийгөө үйж амиа хорлодог эсвэл бүдэгхэн гэрэлийн дэргэд эргэлдэж хэсэг хугацаанд байгаад хэлсэн амласнаа мартаж хурц гэрэл рүү урваж нүдээ сохолчихоод буцаад л ирдэг дэнгийн эрвээхэйнүүд.

25 ватт, 40 ватт, 60 ватт эсүүл бүр 200 ватт гээд ялгачихна. 200 ваттын гэрэл рүү чадахгүй байтлаа салбайтал нисч очоол шатаж шатчаал зүрхээ хүртэл шатаачаал буцаал хорвоо гэж дуулна, харамсана ууна.

Тэдний дунд ийм нэг хэлц үг хүртэл бий: "25 ваттынх дээр нь сууж, 100-200 ватт дээр нь сүүлрэнэ" гэж.

Гэрэлнүүд нь нөгөө дэнгийн эрвээхэйгээ хайрлаад ирэхээр гэрэл нь тодрох. Хэтэрхий хайрлаад гэрлээ тодруулахаар үхэх нь хатах нь гээд зугтаагаад явчина. Бүдэгхээн хайрлаад байвал харин хажууд эргэлдээд байх шинжтэй.

Тэгсэн мөртлөө нөгөө хэдэн гэрлээ голно, ялгана.

Ай хөөрхий дэнгийн эрвээхэнүүд мэн. Хэдэн гэрэл чинь та нарыг хайрлий гээдээн. Зүгээр л хайрлуулаач плийз

Гуниг

Гуниг гэдэг чэн хов хоосон мэдрэмж.

Чамайгаа алдмааргүй ч, явуулъя даа би...

Хэзээ ч хувирахгүй гэж, Хэзээ ч алдуурахгүй гэж чамд итгэсээр ирсэн хоногийн уртуудад чиний хайр миний гунигт зүрхийг нөхөж, чиний инээмсэглэл миний саарал сэтгэлийг гэрэлтүүлж ирсээн.

Урссан нулимс бүгдийг чи минь арчиж, чи миний сэтгэлийг аргадж хагацах аргагүй хайрласан бүтэн 5 жилийн туршид нүднээс чинь хайраа олж өөрийгөө жаргаадаг байсан.

Дэргэд чинь дандаа хамт байх ёсгүй юм бол би чиний сэтгэлийг аргамжиж суугаад яанам билээ. Надад ирнээ гэж, нэг л өдөр дандаа дэргэд минь байхаар хүрээд ирнээ гэж мөрөөдсөн миний сэтгэл гэнэн байгаагүй, чиний хайр ч хуурамч байсангүй.

 Надад хэн ч хэзээ ч дурлаж байгаагүйгээр дурлаж, намайг эрхлүүлж, сэтгэлийг минь шагнаж, намайг гээд хүрээд ирсэн чиний сэтгэл хөрч амжаагүй байхад чамайг явуулах болж байгаадаа би маш их харамсаж байна.

Миний сэтгэл уйлж байна.

Миний зүрх урсаж, гунигаа даахгүй цээж хөндүүрлэж, чинийх л гэдэгтээ хязгааргүй итгэсэн итгэл минь нулимсан дусал болж хоолой дээр торох...

Тэнгэрээс агуу хайрыг би амсах ёстой байгаад амссан ч тэрнээс агуу тэвчээрийг надаас шаардах энэ салаа замыг би яалтай. Битгий яваач гэж хэдий хэлээд гуйж уйлмаар ч яг л энэ салаа зам дээр зогсчихоод уйлж байгаа чинийхээ сэтгэлийг би яалтай.

Алдмааргүй байгаа ч аргамжиж чадахгүй тавилангийнхаа дэргэд би чамайгаа хүлээнээ.

Эргэж ирэх ч юм билүү. Эргэж ирвэл буцаад хэзээ ч битгий яваарай. Ирэхгүй бол битгий эргэж хараарай.

Сав саарал сэтгэлээс харууслын нулимс урсана.

 Санах эрхгүй чамайгаа зүүдэндээ дуудаж ханьсана.

Сүүдэр унаагүй байхад жаргах гэж битгий яар даа

Сүүмэн тавилангийн дэргэд л чамайгаа харуулдаж сууя даа...

***

Нулимсан дуслаар сэтгэлд бороо зүсэрхэд

Нууцхан алдсан хайр гуниган цаана нуугддаг

Харын салхи исгэрч зүрхэнд шуурга дэгдэхэд

Хаанаас олохоо мэдэхгүй итгэлээ би хайдаг

Гүй нэг уулзий, ББ-ынхаан

Хайрууд минь, хамгийн сайхан сэсэгнүүд мэн. Мянган хүний дундаас харахад би андахгүй таних андууд мэн, нэг уулзий энэ чэн одоо. Бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаагүй зөндөө удчиж, зарим нэгий нь харахаараа бишүүрхэж ширээн доогуур орохоос наахнуур болж энэ чэн. Хайрын тэвэрт эрхлээд, өдөр шөнөгүй хэвтсэний хүчинд буцаад нэлээн жин нэмсэн байгаа хэдий ч миний хэдэн ББ-хан намайгаа ямар ч үед хайрланаа би мэджээн. Хар сайрнайтайгаа уулзаагүй сар гаран болсон байна, хамгийн зөөлөн лиштэй уулзаагүй дөрүүн сар болсон байна энэ чэн худалч хүнд. Найзыгаа очих үеэр плийз байжээгаад тааралдаад өг дэхүү? Хайртай шүү та нартаа.

Зул сарын мэнд шүү. Зассан ёолкны өнгөтэйг яана.

 

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэг

Шинэ жилийн цагаан шөнө намуухан дулаахан...

Зүрхнээс урссан ч гэлээ...

Зүрхнээс урссан ч зүүдэнд л учрах хайр минь

Зүиргүй дурласан ч дэргэд минь жаргаагүй чи минь

Өглөө бүхэн сэтгэлд байх ч үнэр нь үгүйлэгдэх

Өөрөөсөө илүү хайрладаг ч холоо байх чи минь дээ.

Намарын салхи хацар илбэхэд би цагийн хурдныг мэдрэх ч

Надад л өгсөн гэгээн хайр чинь үргэлж нялхаараа байдаг.

Гуниг үнэртүүлж санасан нулимс урсах нь

Ганцхан чамаас хайр хүсч миний хайр мэлмэрдэгээ.

Хайр минь ирсээн. Дэргэдээс нь холдолгүй дагаж, өөрийнхөө тэврээс гаргалгүй хайрласаар өнгөрөөсөн хэдэн хоног сайхан байлаа.

Гэхдээ л үдэхэд унагасан нулимс, хагацахад уйлсан сэтгэл, явуулахад харамссан хайр, зүүрмэглэх төдийд ч санагдах дурсамж л надад үлдлээ.

Чамайг миний дэргэд дандаа байх өдрийг хүлээсээр сэтгэлд минь бус санчиганд минь хяруу унаж дууслаа.

Гундакжээсий
Сэцэг шиг сайхан охин явлаа гэж. Өдөр волгон блоктоо орж ирээд хайр дуулж дуулж гарч явдаг байлаа гэж. Нэг насаар залуу байхдаа. Тэгсэн одоо яажуу, хоёр хоногийн шоу даахаа больж, хэдэн үг сонсоод уйлдаг болж, хордлогонд амархан ороод турдаг болж, цэцэгнүүдтэй уулзаж амжихаа больж, гүрвэл шахуу болсон байлаа гэж. Тэгсэн нэг л сайхан нартай өдөр хайр яриал нисээд очлоо, чи минь наанаа тэсчээдаа гэв. Гуниг нүүгэлтсэн нүдэнд баярын оч гялалзаж, гурвалжилж унжсан уруул инээмсэглэлээр гоёж, хайраар даялсан зүрх цээжиндээ багтахаа больж, хэд гуруун шохоорхлыг хөсөр хаясан байна энэ сэтгэл. Хайр минь ирнээ. Хүлээсэн зүрхийг минь хайраараа аргадаж, хүссэн сэтгэлийг минь үнсэлтээрээ тайтгаруулж, уйлсан нүдийг минь уруулаараа арчиж, хөлсөж хоносон шөнө бүхнийг тэврээрээ мартуулахаар тэр минь наддаа ирж яваа. Хайр минь наддаа ирж яваа.
Төржээ би

Тэртээ оны өмнө энэ дэлхийд иржээжээ би өнөөдөр. Өдийд бол төрцөн, уйлцан байжээсэн дэг аа. Би тэгж бодоодээгаам.

Аав ээж хоёртоо зөндөө их баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэн, асгасан гэгээн хайрыг ачлаж явах сан гэсэн хоосон сэтгэл, дэлдэн цээжнээс өөргүй охиноо хайрладаг далай их хайрыг тань шүтэж биширч амьдарнаа.

Намайг гэсэн, надад хайртай, надаар хайрлуулдаг бүх хүнүүстээ баярлалаа. Та нартаа бөгдөөрөнд нь хайртай шөө.

Төрсөн өдөр сайхан болжээнөө.

Сайхан шинэлцгээгээрэй

Enrique - Somebody's me
You, do you remember me?
Like I remember you?
Do you spend your life
Going back in your mind to that time?
Because I, I walk the streets alone
I hate being on my own
And everyone can see that I really fell
And I'm going through hell
Thinking about you with somebody else

"Enrique - Somebody's me" цааш унших »
Эерэг амьдрах уу?

Аав өглөө аягатай цайгаа бариад ширээний ард сууна. Ажилдаа гарахад бэлэн болсон, хувцсаа өмсчихсөн, ажлын өмнөх хурлынхаа тухай бодон сууна. Жаахан охин нь зурсан зургаа гайхуулахаар аав руугаа хар хурдаараа гүйж ирээд, "ааваа аав, та миний зургийг хараач ийм гоё юм зурлаа" гэх зуураа аягатай цайг нь татаад өмд рүү нь асгачихлаа. Аав яасан байх нь уу?

Чанга дуугаар огцом зандран босч ирээд, хөөрхий охиноо загнаж, ширүүнээр түлхэн холдуулж лекц уншина. Ээж тэндээс гүйж ирээд, сэгсийсэн үстэй толгойгоо шидлэн уурлаж, охиноо өмөөрөн хэрүүл хийнэ.

Хэтэрхий их цагийг охин эхнэртэйгээ хэрэлдэж өнгөөрсний дүнд аав автобуснаасаа хожигдоно. Хурлаасаа ч хожигдоно. Даргадаа загнуулж, сануулга аваад, өдөржин уур цухлаар амьсгалж тэр өдөр чөтгөрийн өдөр болно.

 

Хүн амьдралд тохиолдох ёстой зүйлийг өөрчилж чадахгүй боловч үр дүнгийн 90%ийг өөрчилж чаддаг гэнэ.

Аав охины цай асгах үйлдлийг өөрчилж чадахгүй. Харин охиноо загналгүйгээр "Миний охин ямар гоё зураг зураа вэ? мундаг юм аа" хэмээн толгойг нь илээд, түргэхэн шиг өмдөө сольж өмсөөд ажилдаа амжиж очоод хурлаа явуулж, даргадаа магтуулаад, өдрийг сэтгэл хангалуун өнгөрөөж гэртээ ирэхэд сайхан зантай эхнэр нь сайхан хоолыг нь хийгээд хүлээж суух болно.

Сөрөг амьдарснаас эерэг амьдарсан нь дээр гэнэ. Ингэхийн тулд үйлдлийнхээ өмнө бодох л хэрэгтэй гэнэ дээ андууд минь. Би ч хэлчээд хийчээд боддог болохоор.... Гэхдээ хичээж байгаа.

Утгагүй зүйл гэж үгүй, утгагүй үйлдэл л гэж бий.

(Нийт: 234)

...